Оригинал пүүзийг хуурамчаас ялгах тусгай аппликейшн гарчээ

Оригинал пүүзийг хуурамчаас ялгах тусгай аппликейшн гарчээ

Оригинал пүүзийг хуурамчаас ялгахад туслах зориулалтын CheckCheck нэртэй аппликейшн гарчээ.

Уг аппликейшн  нь Nike, Jordan, Yeezy болон бусад олон брэндийн бүтээгдэхүүнүүдийг танин, жинхэнэ эсэхийг нь тодруулах чадвартай байна.

Пүүзийг оригинал эсэхийг шалгахад ойролцоогоор 30 минут шаардагдах бөгөөд хэрэглэгчийн зүгээс бүтээгдэхүүний зургийг оруулахад л хангалттай. Оруулсан зургийг аппликейшн олон жилийн туршлагатай хоёр мэргэжилтнээр шалгуулах ба мэргэжилтнүүд сайтар шалгаж, судалсны эцэст хариугаа хэлдэг учир ийнхүү 30 минут шаардагддаг байна.

Аппликейшн нэг бүтээгдэхүүн шалгуулахад нэг долларын үнэтэй аж.

CheckCheck аппликейшныг боловсруулагчдын онцолсноор тус апп нь хэрэглэгчдэд баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахад нь туслахаас гадна бүтээгдэхүүний үнэ хэр бодит байгааг ойлгуулах аж.





Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө