Ж.Сүхбаатар: Соёлын хулгайтай тэмцэх салбарт соёлын хулгайтай нэр холбогдсон хүн ирж байна

Ж.Сүхбаатар: Соёлын хулгайтай тэмцэх салбарт соёлын хулгайтай нэр холбогдсон хүн ирж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Энэ үеэр гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "С.Чулуун сайдаас асуулт асуумаар байна. МАН-ын үед Соёлын яам маш чухал яам. Энэ Засгийн газрын хамгийн эмзэг сайд нь та болж байх шиг байна. Эрдэмтэн, мэргэд хэлж байна. Соёлын хулгайтай тэмцэх салбарт соёлын хулгайтай холбоотой хүн ирж байгаа юм биш үү гэж хүмүүс ярьж байна. Та үүнд тайлбараа өгөх ёстой. Арай хийж нэг яам байгуулдаг. Өмнө нь байгуулсан ч сайдаасаа болоод татан буугдаж байсан. Түүн шиг зүйл болох вий. Эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсох, эвлүүлэх чадвар маш чухал. Үүн дээр та яаж ажиллах вэ" гэлээ 

Түүний асуултад Соёлын яамны сайдад нэр дэвшигч С.Чулуун хариулахдаа "Оюун санааны гол тулгуур болсон соёлын салбарыг хариуцах хүндхэн үүргийг хүлээж байна. Соёл, соёлын өв, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л ажилд эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллана. Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Гүтгэлэг, доромжлолыг хүлээж авахгүй. Би хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судалгааны газрыг удирдаж ирсэн гэдэгтээ итгэлтэй байна. Бүс нутаг болон олон улсын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана" гэлээ 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө