Дайныг эсэргүүцсэн 17 настай охинд хорих ял оноожээ

Дайныг эсэргүүцсэн 17 настай охинд хорих ял оноожээ

Сибирийн Чита хотын нэгэн өсвөр насны охин дайныг эсэргүүцсэн хэргээр 3.5 жилийн хорих ял сонсчээ. Тодруулбал, 17 настай түүнийг дайны эсрэг граффити бичиж, цахим хаяг хөтөлсөн хэргээр буруутгасан байна. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд дайны эсрэг үзэл бодлоосоо болж шоронд хоригдож буй анхны тохиолдол юм.

Шүүх байгууллага Пүрэв гаригт Лизуноваг хоёр зүйл ангиар буруутган, залуучуудын хорих төвд 3.5 жил хоригдох ял оноожээ. Мөн түүний интернэт ашиглах эрхийг гурван жилээр хассан байна. Лизуноваг “Росфинмониторинг” байгууллагаас алан хядагч болон хэт даврагсдын бүртгэлд оруулсан. Ингэснээр шүүхийн шийдвэргүйгээр тэдний дансыг царцаах боломжтой болдог аж.

Эх сурвалж: The Times