Ливерпүүл Английн ялалт байгуулж, Премьер лигийн аваргын цомоо гардлаа

Ливерпүүл Английн ялалт байгуулж, Премьер лигийн аваргын цомоо гардлаа

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 37-р тойргийн оргил тоглолт өчигдөр Ливерпүүлийн Энфилд цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Талбайн эзэд Ливерпүүл Челсиг талбайдаа хүлээн авч 5:3 гэсэн харьцаатай хожоод зогсохгүй аваргын цомоо гардан авсан юм. Харин Челси энэ өдөр Ливерпүүлээс оноо салгах хүндхэн даалгавартай талбайд гарсан. 

Энфилд цэнгэлдэх хүрээлэнд явагдсан хоёр багийн тоглолтод Ливерпүүлээс Трент-Александер Арнольд онцгой байсан бол Челсигээс хоёрдугаар үед талбайд сэлгээгээр гарч ирсэн Кристиан Пулисич гайхалтай байлаа.

Тоглолтын дараа Премьер лигийн аваргын цомоо гардсан Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп "Бид бол аваргууд. Энэ бол цорын ганц үнэн. Бидний түрүүлсэн дөрвөн цомын хамгийн том нь энэ байлаа. Үүнээс илүү бахархаж чадахгүй нь. Би ихэнхдээ цомтой зургаа даруулдаггүй. Гэхдээ би энэ дөрвөн цомтойгоо зургаа даруулна. Ийм зүйл барагтаа бол тохиохгүй шүү дээ" хэмээжээ.

Ливерпүүл баг Юрген Клоппын удирдлага дор Английн Премьер лиг, УЕФА Аваргуудын лиг, УЕФА Европын Супер цом, ФИФА клубуудын ДАШТ зэрэг дөрвөн томоохон тэмцээнүүдэд жил дараалан түрүүллээ.




Өнөөдөр тахиа өдөр

17 минутын өмнө