Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдааг энэ сард шүүнэ

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдааг энэ сард шүүнэ

Энэ оны дөрөвдүгээр сард хоёр монгол эмэгтэйг Малайзын цагдаагийн алба хаагч хүчиндэж, хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. 

Тус улсын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч манай улсын хоёр эмэгтэйг саатуулан, улмаар зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарсан. Учир дээрх манай улсын хоёр эмэгтэй коронавирус цар тахлын хөл хорионы үеэр ийнхүү зорчиж яваад цагдаад олзлогдох шалтгааны болсон байдаг. Ингээд хүнд байдалд орсон тухайгаа нутаг нэгт эмэгтэйчүүддээ дуулгаж тусламж хүссэн байдаг. 

Шалгалтын явцад дээрх хоёр эмэгтэй тус улсад хууль бусаар амьдардаг байсан нь тогтоогдсон ч энэ нь тухайн цагдаагийн албан хаагчийн хүчингийн хэргийг хөнгөлөх шалтгаан болохгүй. Түүнчлэн тус эмэгтэйчүүд бусдын эрхэнд байсан нь тогтоогдсон хэмээн тус хотын цагдаагийн төлөөлөгч Ник Эзане Мохд Файсал мэдээлсэн билээ. 

Тухайн үед манай улсын Гадаад харилцааны яамнаас “Малайзад манай улсаас элчин сайд байхгүй жчир Тайландад суугаа элчин сайдын яа хариуцдаг. Малайз дахь Монгол улсын өргөмжит консул Рейнольдс Аугустин хохирогч эмэгтэйчүүдэд туслахаар хуулийн фирм хөлсөлсөн. 

Хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл Малайзын талаас байнга ирж байгаа. Коронавирусийн улмаас хэрэг шийдэгдэх нь бага зэрэг удаашралтай байгаа. Гэхдээ энэ нь гэмт хэрэг учраас хуулийн хүрээнд шалгаж, хэрэгтэнд хариуцлагыг нь үүрүүлэхээр ажиллаж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдэж байв. 

Харин тус хуулийн фирм хүчингийн хэргийн хохирогч болсон хоёр эмэгтэйгээс гадна цагдаад, тухайн хэргийн мэдээллийг өгсөн гурван эмэгтэйд ч мөн хууль зүйн тусламж үзүүлнэ гэсэн юм. Учир нь дээрх гурван эмэгтэй мөн л Малайзад хүний наймааны золиос болсон хохирогчид болсон байдаг. Тэгвэл монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдааг энэ сард шүүхээр болжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

39 минутын өмнө