Фейсбүүк компани TikTok-ийг орлох үйлчилгээг нэвтрүүлнэ

Фейсбүүк компани TikTok-ийг орлох үйлчилгээг нэвтрүүлнэ

Фесбүүк компани Хятадын “TikTok” сошиал платформтой төстэй “Instagram Reels” үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ.

“Instagram Reels”нь богино хэмжээний дүрс бичлэгийг бүтээх ба бичлэг хийхдээ янз бүрийн ая ашиглаж болохоос гадна өөрийн дуу хоолойг ч бичих боломжтой юм байна. Түүнчлэн “TikTok”-н адилаар “Instagram Reels”-н бичлэгүүд нь бүх хэрэглэгчдэд нээлттэй байх аж.

“NBC” телевизийн мэдээлнээр энэхүү үйлчилгээг дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлэх аж. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Бразилд "Instagram Reels”-г нэвтрүүлсэн бол Герман, Франц, Энэтхэгт энэ онд нэвтрүүлсэн байна.

Хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулж, суртал ухуулга хийж байна хэмээн АНУ-ын Засаг захиргаа “TikTok”-г буруутгаад байгаа билээ. Харин АНУ-ын TikTok хэрэглэгчид үүнд бухимдаж буйгаа илэрхийлэх болсон. Тиймээс TikTok үйлчилгээг орлох шинэ платформыг гаргахаар ажиллаж байгаа бололтой.




Өнөөдөр тахиа өдөр

45 минутын өмнө