ШУУД: “Женко” клубийн 25 жилийн ойд зориулсан тэмцээн болж байна

ШУУД: “Женко” клубийн 25 жилийн ойд зориулсан тэмцээн болж байна

Монголын жүдо бөхийн холбооны “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цуврал тэмцээнийг “Женко” клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна. Ээлжит “Улаанбаатар-2020” тэмцээн өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт эхэллээ.

400 гаруй сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд манай улсын бүх шилдэг жүдочид өрсөлдөх бөгөөд тэмцээнийг олон улсын жишгээр зохион байгуулах бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг, -78 кг, +78 кг-ийн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулах юм. 

“Улаанбаатар-2020” есдүгээр сарын цувралд жин бүрдээ эхний байрт шалгарсан бөхчүүдэд мөнгөн шагнал хүртээнэ. Үүнд:

  • Тэргүүн байрт 1.5 сая
  • Дэд байрт 1 сая
  • Гутгаар байрт 700 мянган төгрөгийн шагналтай.

“Женко” клубийн 25 жилийн ойд зориулсан “Улаанбаатар-2020” тэмцээн есдүгээр сарын 17-нд өндөрлөх юм.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө