ОХУ-ын коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн долоон хүн тутмын нэгд нь гаж нөлөө илэрчээ

ОХУ-ын коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн долоон хүн тутмын нэгд нь гаж нөлөө илэрчээ

ОХУ-аас гаргасан коронавирусийн халдварын “Спутник-V” вакцины туршилтад хамрагдсан сайн дурынхны долоон хүн тутмын нэгд нь гаж нөлөө илэрсэн талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Тодруулбал, өвчтөнүүдэд булчин өвдөх, толгой эргэх, бие сулрах шинж тэмдгүүд илэрч байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдээлснээр одоогийн байдлаар 40 мянган сайн дурынхан бүртгүүлснээс 300 гаруйд нь туршсан байна. Түүнчлэн илэрсэн гаж нөлөөнүүд нь жижиг хэмжээний бөгөөд үүнийг урьдчилан таамаглаж байсан тул иргэдийг 11-р сарын сүүлээр вакцинд бүрэн хамруулах хэвээрээ байгаа гэжээ. Гэвч хүн амын тэн хагас нь уг вакциныг хийлгэхээс татгалзаж байгаа аж.

Эх сурвалж: Moscowtimes




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө