Тайландад 15 мянган хүнийг хамарсан жагсаал болжээ

Тайландад 15 мянган хүнийг хамарсан жагсаал болжээ

Тайландын нийслэл Бангкок хотод 2014 онд төрийн эргэлтээр засгийн эрхийг авч, өнгөрсөн оны сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Прают Чан-очаг огцрохыг шаардсан жагсаал болжээ. Цагдаа нарын мэдээлснээр жагсаалд 15 мянга гаруй хүн оролцсон бөгөөд ойрын хэдэн жил ийм олон хүнийг хамарсан жагсаал болоогүй аж.

Жагсаалыг оюутнууд зохион зохион байгуулсан бөгөөд “Thammasat” сургуулиас хааны ёслолын үйл ажиллагаануудыг явуулдаг байсан ордны хажуугийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилжээ.Тэд өнөөдөр мөн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал удаан үргэлжилж байна. Энэ оны хоёрдугаар сард дөнгөж байгуулагдаад байсан Ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь эсэргүүцлийг улам "өдөөх" хүчин зүйл болсон юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө