"Аз"-ын гэж өөрсдөө нэрлэсэн дугаараар шоудаж ханадаггүй дарга нар

"Аз"-ын гэж өөрсдөө нэрлэсэн дугаараар шоудаж ханадаггүй дарга нар

Өнгөрсөн долдугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс "УАА" гэх шинэ авто машины улсын дугаарыг задалсан. Гэтэл ченжүүд азын дугаарыг өндөр үнээр буюу 500 мянгаас 30 хүртэлх сая төгрөгөөр дамлан борлуулсан хэрэг гарсан юм. Өөрөөр хэлбэл, Авто тээврийн үндэсний төвийнхөн азын дугаарыг танил тал, эрх мэдэлтэй хүмүүст өндөр үнээр зарж, ченжүүдэд худалдан борлуулсан юм. 

Уг хэргийг хууль хяналтын байгууллагад шалгаж байна. Тус үйл явдлын олон нийтийн зүгээс "Азын дугаарыг баячуудад зарж байхаар түргэн, гал унтраах машин зэрэг төрийн албаны тээврийн хэрэгсэлд зүүж хэвших ёстой" гэх санаачилгыг гаргасан. 

Харин зарим нь "Азын дугаарыг хогны машинд зүүж байхаар нээлттэй дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөөрөө дахин нэг хогны машин авъя" гэж байр, сууриа илэрхийлж байв. 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх азын дугаарын асуудлаар улс төрийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж төвлөрсөн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зарцуулах үүргийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн байна.