Өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаад иргэдэд  үрчлүүлжээ

Өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаад иргэдэд үрчлүүлжээ

"Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” ГААГ-ын конвенцид Монгол Улс 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Нийт үрчлүүлсэн 272 хүүхдийн 57% гаруй хувийг АНУ-ын иргэд үрчилж авжээ. “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг байна. Ийнхүү гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжиж байгаа талаарх тайланг нэг сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газар ирүүлдэг аж.

Хуулийн дагуу ГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг. Ингэснээр Ерөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх бол зарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадаг билээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг байна.

Хүүхэд үрчлүүлсэн 17 улс:

  • Америкийн Нэгдсэн Улс
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  • Бүгд Найрамдах Солонгос Улс
  • Бүгд Найрамдах Франц Улс
  • Нидерландын Вант Улс
  • Канад Улс
  • Бүгд Найрамдах
  • Итали Улс, Австрали Улс
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
  • Бельгийн Вант Улс
  • Япон Улс
  • Данийн Вант Улс
  • Испаний Вант Улс
  • Финлянд Улс