НӨАТ-ын баримтыг “ДАТА”-гүй байсан ч утаснаасаа шууд бүртгүүлдэг болжээ

НӨАТ-ын баримтыг “ДАТА”-гүй байсан ч утаснаасаа шууд бүртгүүлдэг болжээ

Монголчууд бид худалдан авалт хийсэн үнийн дүнгийн жагсаалт бүхий баримтыг бүртгүүлж сугалаанд оролцож, үнийн дүнгийн урамшууллыг авсаар багагүй хугацаа өнгөрчээ.

Уг үйлчилгээ улам л иргэдэд ойртож худалдан авсан зүйлийнхээ баримтыг гар утаснаасаа бүртгүүлдэг байсан бол НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ.

Харин ухаалаг утастай хүн бүр баримтаа бүртгүүлэх амар болсон ч дататай байхыг шаарддаг байсныг шийдэж 2019 оны долдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн www.ebarimt.mn цахим хуудас болон ebarimt апликейшнд гар утаснаасаа дата ашиглалгүйгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй хандах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл та гар утаснаасаа НӨАТ-ын баримтаа хэзээ ч, хаанаас ч бүртгүүлэх боломжтой боллоо.

У.УРАНЦЭЦЭГ




Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ