Зөвшөөрсөн 13 төрлийн байгууллагын ажилтнууд машинтайгаа хөдөлгөөнд оролцох бол QR кодтой зөвшөөрөл авна

Зөвшөөрсөн 13 төрлийн байгууллагын ажилтнууд машинтайгаа хөдөлгөөнд оролцох бол QR кодтой зөвшөөрөл авна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг НОК-оос хийгээд байна. Энэ хүрээнд 13 төрлийн байгууллагаас и-мэйлээр хүсэлт аваад эхэлжээ. ААН-үүд хүсэлтээ илгээхдээ,

  • Хувийн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай ажилчдынхаа автомашины улсын дугаар, марк,
  • Тухайн машины зорчих маршрут /жолоочийн гэрээс ажлын газар хүртэлх/
  • Байгууллагын регистерийн дугаарыг илгээх шаардлагатай юм байна.

ААН, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран өөр өөр газарт хүсэлтээ илгээх бөгөөд байгууллагын хүсэлтийг үндэслэн QR кодтой зөвшөөрөл олгох юм.




Өнөөдөр тахиа өдөр

26 минутын өмнө