В.Путин: Байденд сүүлдэж баяр хүргэлээ гээд Америк Оросын харилцаа муудахгүй

В.Путин: Байденд сүүлдэж баяр хүргэлээ гээд Америк Оросын харилцаа муудахгүй

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогдох нь сонгуулийн дараах өдрүүдээс нь тодорхой болж эхэлсэн билээ.

Сонгуулиас хэдхэн өдрийн дараа Франц, Их Британи, Канад тэргүүтэй орнуудын тэргүүн ээлж дараалан түүнд баяр хүргэж эхлэв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг өнөөг хүртэл чимээгүй байгаа нь улс төр судлаачдын анхаарлыг татаж байна. Учир нь 2016 онд Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед В.Путин хамгийн түрүүнд баяр хүргэж байсан юм.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр/2020.11.22/ Оросын төв телевизийн сувгаар энэ талаар ярьжээ. 

Тэрээр “Би зөвхөн дотоодын улс төрийн маргаан, төвөгтэй асуудлууд, зөрчлийг нь арилахыг хүлээж байна. Бидэнд хэн нэг нь таалагддаг, эсвэл таалагддаггүй гэсэн далд санаа байхгүй гэдгийг энд батлан хэлмээр байна. Түүнд сүүлдэж баяр хүргэх, эсвэл түрүүлж баяр хүргэх нь Орос-Америкийн харилцаанд нөлөөлөхгүй” гэсэн байна. Түүнчлэн тэрээр ярианыхаа төгсгөлд “Нэгэнт муудсан харилцааг дахин муутгана гэж байхгүй. Бидний харилцаа аль хэдийн муудаад байна” гэжээ. 

Эх сурвалж: Bloomberg

 




Өнөөдөр тахиа өдөр

35 минутын өмнө