Ажлаар ирээд хөл хорионд орсон эмч, мэргэжилтнүүдийг буцаах бэлтгэл ажил хийгдэж байна

Ажлаар ирээд хөл хорионд орсон эмч, мэргэжилтнүүдийг буцаах бэлтгэл ажил хийгдэж байна

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагчид болон мэргэжлийн зэрэг хамгаалахаар нийслэлд ирээд хөл хорионд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн судалгааг авч нэгтгэн, PCR шинжилгээг нэгдсэн журмаар нэр бүхий хүмүүсээс 11 дүгээр сарын 21-нд дүүргүүдэд ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүдээр, 22-нд УНТЭ-ийн Амбулаторид авч байна. Одоогийн байдлаар УНТЭ-ийн Амбулатороор 324 хүн шинжилгээ өгөөд байна. Шинжилгээнд хамрагдаж сөрөг гарсан тохиолдолд орон нутагтаа явах эрх үүсэх юм.

Уг ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, сургалт эрхлэгч байгууллагууд хамтран зохион байгуулж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.