СЭЛЭНГЭ: Самарчдыг буцаах ажил үргэлжилсээр байна

СЭЛЭНГЭ: Самарчдыг буцаах ажил үргэлжилсээр байна

Уулнаас самар түүж байсан нутаг буцах саналтай гадны иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу Мандал сумын Онцгой комиссын хяналтан дор түргэвчилсэн шинжилгээнд хамруулан өчигдрөөс буцааж эхэлсэн билээ.

Одоогоор самарчдыг буцаах ажил эрчимтэй явагдаж байна. Нийт 561 иргэнээс 433 иргэнийг 13 галт тэргээр харин 128 иргэн өөрсдийн тээврийн хэрэгслээр хот руу гаргажээ. Эдгээр иргэдийг Улаанбаатар хотод тодорхой цэгт байршуулан PCR шинжилгээнд хамруулсны дараа нутаг буцаах шийдвэрийг УОК-ын зүгээс гаргаад байна.

МАНДАЛ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө