Архангай аймгийн удирдлагууд “ИТХурал хуралдсан мэтээр хуурамч тогтоол” үйлджээ

Архангай аймгийн удирдлагууд “ИТХурал хуралдсан мэтээр хуурамч тогтоол” үйлджээ

Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Б.Өсөхбаяр, тус аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын дарга Ж.Эрдэнэцогт, аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нар нь Архангай аймгийн ИТХурал 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад, “газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр хуурамч тогтоол үйлджээ.

Харин аймгийн засаг дарга 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тухайн тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж Цэнхэр сумын нутаг “Шоронгийн ам” нэртэй газарт 4,75 га газарт бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулжээ.

Ингээд уг дүгнэлтэндээ үндэслэн “Тунгалаг Тамир Ар” гэх зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай, нөхөрлөлтэй 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулж давуу байдал олгосон гэмт хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна.

Гэтэл дээрх гэмт хэрэг нь нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил” өнгөрсөн нь хэргийн хянан хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус хэргийг хааж шийдвэрлэсэн байна.