Усан спортоор Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчиллээ

Усан спортоор Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчиллээ

БНСУ-ын Кванжу хотод болж буй 18 дахь удаагийн усан спортын ДАШТ өндөрлөхөд нэг хоног үлдлээ. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож байна. Өнөөдөр ОУХM Б.Энххүслэн 50м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа түрүүлж, 27.66 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчиллээ. Тэрбээр 101 тамирчнаас 58-р байрт шалгарч, ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна.

Б.Энххүслэнгийн хувьд долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа гурваар орж, 59.76 амжилт үзүүлсэн билээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө