Францын Ерөнхийлөгч Э.Макрон Украинд гаднын легионер цэргүүдээ илгээсэн бөгөөд "Легион" туг дор 200 гаруй монгол цэрэг зүтгэдэг аж

Францын Ерөнхийлөгч Э.Макрон Украинд гаднын легионер цэргүүдээ илгээсэн бөгөөд "Легион" туг дор 200 гаруй монгол цэрэг зүтгэдэг аж

Өнгөрсөн Пүрэв гарагт /2024.04.02/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "The Economist" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Орос Украины фронтын шугамыг давж, Киевийн засгийн газар хүсэлт гаргавал бид тус улс руу хуурай замын цэрэг оруулна” хэмээснийг олон улсын хэвлэлүүд онцолж, Оросын Засгийн газар эл мэдээг томоохон аюул гэж үзэж буйгаа мэдэгдээд байсан.

Мөн Эммануэль Макрон "The Economist" сэтгүүлд “Орос бүс нутгийн тогтворгүй байдлыг алдагдуулж, тэр дундаа цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлсээр байна. Надад тодорхой стратегийн зорилго бий. Орос Украинд ялалт байгуулж чадахгүй" хэмээн ярьсан нь Европын бусад улс төрчдийн дунд шүүмжлэлд өртсөн. Улмаар Германы канцлер Олаф Шольц НАТО Украины мөргөлдөөнд оролцохгүй, Германы цэргийн албан хаагчдыг Украин руу явуулахгүй гэж мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Словак, Чех, Польш, Швед, Унгар, Герман, Итали, Испани зэрэг улсууд энэхүү санаачилгыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Тэгвэл Ням гарагт /2024.04.05/ ОХУ-ын томоохон хэвлэлүүд Францын гадаадын легионын үндсэн ангиудын нэг болох Францын 3-р явган цэргийн дэглэмийн ангиудыг Украинд байршуулсан гэж мэдэгдлээ. ОХУ Францаас Украйнд илгээсэн гадаадын легионы цэргүүдийг Славянск дахь 54-р салангид механикжсан бригадыг дэмжих зорилгоор ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж буй талаар Московского Комсомольца агентлаг мэдээлэв.

Учир нь “Францаас Украинд илгээж буй эхний цэргүүд Славянск дахь Украины 54-р тусдаа механикжсан бригадыг дэмжиж, туслалцаа үзүүлэх зорилготой” гэж АНУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайдын туслах асан Стивен Брайан “Asia Times” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

Түүнчлэн “Asia Times” сонинд, “Францын Гадаад Легион бол Францын хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг цэргийн анги бөгөөд үндсэндээ гадаадын иргэдээр бүрэлддэг. Украинд илгээсэн цэргүүдийг гадаад легионын үндсэн ангиудын нэг болох Францын 3-р явган цэргийн дэглэмээс элсүүлсэн. Украин руу илгээсэн Францын цэргийн анхны бүлэг 100 орчим хүн байгаа. Энэ тоо цаашид мянгад хүрнэ. Эхний 100 хүн бол их бууны болон тандалтын мэргэжилтнүүд бөгөөд цөөн тооны офицеруудаас бусад нь Францын иргэн биш. Эхний ээлжийн цэргүүд аль хэдийн Донбасс дахь Оросын анги нэгтгэлтэй тулалдаанд орсон. Ийнхүү Франц “анхны цэргээ Украинд албан ёсоор илгээлээ” хэмээн онцолжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын туслах асан Стивен Брайан дээрх мэдээллийг бататган дурдаад нэмэлтээр, легион цэргүүдийг Украин руу илгээх шийдвэрийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон гаргасан. Макроны шийдвэр бүх Европын дайныг өдөөж магадгүй юм. Гэсэн хэдий ч Макрон улсдаа нэг их эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр "хатуу залуу" шиг харагдахыг хүсэж байна. Учир нь Украинд Францын армийн цэргүүдийг илгээгээгүй. Зөвхөн Легионуудыг явуулж байна. Мөн тус дайчдыг илгээх хоёр дахь шалтгаан нь Францын цэргүүдийг Африкаас хөөж, Оросын цэргүүдээр сольж байгаад Макрон уурласан явдал юм” хэмээн ярьсныг Lenta.ru агентлаг эш татан мэдээллээ. Харин ОХУ-ын Засгийн газраас одоогоор ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Дээрх үйл явдалд ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй байна.

Ташрамд дурдахад, 2019 оны байдлаар Францын Легионы туган дор 200 шахам монгол цэрэг зүтгэдэг гэх тоон мэдээлэл бий. Мөн өнгөрсөн 2023 онд гарсан судалгаагаар гэрээний хугацаа нь дууссан, сунгасан, дундаас нь хаясан гээд Легионтой ямар нэгэн байдлаар амьдрал нь холбогдсон 1500 орчим монгол хүн байдгаас ердөө 500 гаруй нь таван жилийн гэрээндээ хүрсэн байдаг аж.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө