ГЕРМАН: Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хязгаарлалтын дэглэм үйлчлэхгүй

ГЕРМАН: Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хязгаарлалтын дэглэм үйлчлэхгүй

Германд Covid-19 цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс хөл хорионы дэглэм, зарим хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.

Тэрбээр “вакцин хийлгэсэн иргэд хэвийн амьдралдаа эргэн орж, ресторан, кино театраар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой болно. Мөн Европын холбооны орнуудаар зорчих боломжтой гэдгийг онцлон хэлсэн байна. Иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлснээр Герман нь ресторан, кинотеатр, театр, музей зэрэг газруудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар Германы эрүүл мэндийн яамнаас нэг сая тун вакциныг орон даяар тараагаад байгаа хэдий ч тус улсын хүн амын 67 хувь нь л вакцин хийлгэх хүсэлтэй байгаа гэв.

Тус улс нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-аас хойш хатуу хөл хорионы дэглэмтэй байгаа бөгөөд хязгаарлалт, хөл хорионы хугацаа нэгдүгээр сарын сүүлээр дуусах аж.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө