СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи хэрэглэж золгүй байдлаар арав, 3-5 хоног тасралтгүй архидаж таван хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи хэрэглэж золгүй байдлаар арав, 3-5 хоног тасралтгүй архидаж таван хүн амиа алджээ

Улаанбаатар хотод тогтоосон хөл хорио цуцлагдаж, архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрснөөр цагдаагийн байгууллагад ирэх “архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, дуудлага мэдээлэл болон хүний амь нас хохирох тохиолдол” эрс нэмэгдсэн байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд 620 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ. Харин сүүлийн хэдхэн хоногт архи хэрэглэсний улмаас хүн амь насыг санаатайгаар хороосон хоёр хэрэг гарчээ. Мөн архи хэрэглэсний улмаас гурван хүн осгож амиа алдсан бол, суурь өвчтэй, эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг таван хүн тасралтгүй 3-5 хоног архи хэрэглэж амь насаа алдсан тохиолдол гарчээ. Мөн өнгөрөгч өдрүүдэд 10 хүн архи хэрэглэсний улмаас золгүй байдлаар амиа алдсан гэж албан эх сурвалж мэдээлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө