Манай хууль хүчний байгууллага “Жи тайм”-ын М.Маратаас мөнгө авч хилээр гаргасан уу

Манай хууль хүчний байгууллага “Жи тайм”-ын М.Маратаас мөнгө авч хилээр гаргасан уу

“Жи тайм корпорейшн” ХХК Э.Оюунчимэг (Жи-Тайм)-ийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

“Жи Тайм корпорейшн” ХХК-ийн захирал Марат Маженовыг ЦЕГ-аас хүсэлт гарган Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилсаар удаж байна. 

Түүнийг батлан даалтад гаргасан хэдий ч хилийн хориг тавиагүй байх үед Монгол Улсаас оргон зайлсан байдаг.

Тэгвэл энэ талаар “Жи тайм”-ын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүн Х.Чимэд-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жи тайм”-ын М.Маратыг манай улсын хууль хүчний байгууллага мөнгө аваад хилээр гарагчихсан шүү дээ. Тухайн иргэнийг хилээр гарч зугтаж гээд байна шүү гэж өөрийн гараар өргөдөл бичиж прокурорт өгсөн. Гэтэл “Юу гэж тийм зүйл байх вэ. Бид хилийн хориг тавьчихсан” гээд байсан. Гараад явчихсан л байхгүй юу” хэмээн өгүүлжээ.