ВИДЕО: "Монгол банхар" дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд грүппийн аваргаар шалгарчээ

ВИДЕО: "Монгол банхар" дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд грүппийн аваргаар шалгарчээ

Монгол банхар судлалын холбоо Mongolian Kynological Federation - MKF - Монголын Нохой Судлалын Холбооны баг хамт олон дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд монгол банхраа өрсөлдүүлж, дэлхий дахинд танилцуулахаар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хорват Улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл "World Dog Show 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авчээ. Монгол Банхарууд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18.355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цугласан аж.

ҮЗЭХ: