А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 58 хүнээс коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 58 хүнээс коронавирус илэрлээ

Засгийн газрын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт лабораториудад хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрбээр “2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд хүнд PCR шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний хоёр нь нийслэлийг хамарсан өрхүүдийн шинжилгээгээр илэрсэн бол 56 нь өмнө нь батлагдсан  тохиолдлуудын ойрын хавьтал байна. Ингэснээр Улаанбаатар хотод 1513, улсын хэмжээнд 1839 коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоогоор 621 хүн эмчлэгдэж байна" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө