Цагаан сарын өдрүүдэд иргэдийг хохироосон "Баатар дулаан хан" ХХК-ийн эрхийг цуцалжээ

Цагаан сарын өдрүүдэд иргэдийг хохироосон "Баатар дулаан хан" ХХК-ийн эрхийг цуцалжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хэрэглэгчийг удаа дараа хохироож, зөрчлөө арилгахгүй байгаа хувийн конторуудын эрхийг цуцалж, шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн II хороонд байрлах 103 байр, III хороонд байрлалтай "Алтаргана хотхон" 44а, 44б, 44в дугаар байр, "Эрчим өргөө-21" хотхоны 48 байруудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг эрхэлдэг "Баатар дулаан хан" ХХК-ий эрхийг цуцалж, ОСНААУГ - т шилжүүлсэн байна. 

Тухайн компани нь цагаан сарын өдрүүдээр хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, хэрэглэгчийг хохироожээ. Харин Сонгинохайрхан дүүргийн “Аптаун вилла” хотхоныг хариуцсан "Дай сэцэн" болон бусад конторуудад арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө