Ховд аймагт 1300 гаруй иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа тул хөл хориогоо гурван хоногоор сунгажээ

Ховд аймагт 1300 гаруй иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа тул хөл хориогоо гурван хоногоор сунгажээ

Ховд аймгийн шуурхай штаб энэ сарын 16-наас эхэлж хөл хориог үе шаттайгаар бууруулах шийдвэр гаргасан ч зорчих хөдөлгөөнийг дахин 3 хоногоор сунгажээ.

Учир нь, Ховд аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос тус аймагт очсон 1300 иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа аж. Тэдний тусгаарлалтын хугацаа дуусаагүй учраас зорчих хөдөлгөөнийг дахин гурав хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ. Гэхдээ ар гэрийн зайлшгүй гачигдалтай иргэд тухайн сумынхаа онцгой комиссын зөвшөөрлийн бичигтэй зорчих аж.