Хуулийн байгууллага Э-г яагаад амиа хорлох болсныг тогтоож чадахгүй мухардсан уу

Хуулийн байгууллага Э-г яагаад амиа хорлох болсныг тогтоож чадахгүй мухардсан уу

Энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух, иргэн Э Сүхбаатарын талбайд өөрийг шатааж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. 

Харин тус хэргийг хуулийн байгууллага олон талаас шалгаж, зарим асуудал мухардаад байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, талийгаачийн хамгийн сүүлийн яриа, зурвас, чат бичсэн хүмүүсийг шалгахад  ямар ч сэжүүр олоогүй, талийгаач Э-г яагаад өөрийнхөө амийг егүүтгэх болсныг тогтоож чадахгүй, арга мухардсан байж болзошгүй талаар мэдээлжээ. Мөн Э-ын ойрын хүн Ш ergelt.mn сайтад өгсөн мэдээлэлдээ “Талийгаачийн хувьд банкнаас ямар нэг төрлийн зээл авч байгаагүй, бусдад их хэмжээний өртэй байгаагүй” хэмээн өгүүлжээ




Өнөөдөр тахиа өдөр

44 минутын өмнө