Шатахуун ачиж явсан автомашин Ховд аймагт онхолдож, хоёр хүн гэмтжээ

Шатахуун ачиж явсан автомашин Ховд аймагт онхолдож, хоёр хүн гэмтжээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 25 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсоны улмаас хоёр хүн хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

Ослын дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар 02.25-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан бөгөөд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль, орчин аялал, жуулчлалын газар, эмнэлгийн байгууллага, “АЗЗА” ХХК-ийн ажилчид, ар гэрийнхний хамт 25 км замыг туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч  Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байжээ. Ингээд иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө