Цар тахлаас үүдэн далайд хоёр сар гацсан 850 үнээг устгах шийдвэр гаргажээ

Цар тахлаас үүдэн далайд хоёр сар гацсан 850 үнээг устгах шийдвэр гаргажээ

Испанийн Хөдөө аж ахуйн яамнаас Газар дундын тэнгист олон сар гацсан 850 гаруй үнээг цааш тээвэрлэлгүйгээр устгах ёстой хэмээн мэдээлжээ. Тус үнээнүүдийг хоёр сарын өмнө Испанийн зүүн өмнөд эргийн Картагена боомтоос Карим Аллах усан онгоцонд ачсан ч худалдан авах хүн олдоогүй, мөн цар тахлын хорио цээрээс болж хүнд нөхцөлд хоёр сар далайд гацсан байна.

Нутгийн захиргаа усан онгоцонд гарах гарцгүй удаан хоригдож тарчилсан үнээнүүдийг “унтуулах” нь хамгийн хүнлэг, зөв сонголт хэмээн үзсэн байна. Харин Испанийн Хөдөө аж ахуйн яамнаас “Хөлөг онгоцны эзэд үнээнүүдийг хол газар тусгаарлаж байгаад ном журмын дагуу устгах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол яамны зүгээс өөр арга хэмжээ авна” хэмээн мэдээлжээ. Эздийнх нь зүгээс “Үнээнүүдийг яагаад устгах талаар яамнаас нарийн тодорхой тайлбар хэлээгүй. Эхлээд тэдэнд ямар нэгэн өвчин байна уу шинжилж байж, шийдвэр гаргах хэрэгтэй” гэжээ.  

Тус 850 үнээг анх Туркэд хүргэхээр ачсан ч Испанид шүлхий өвчин дэгдсэн хэмээн Турк улс Испаниас амьд амьтан импортлохоо зогсоожээ. Түүнээс хойш үнээнүүдийг Ливан тэргүүтэй хэд хэдэн оронд санал болгосон ч бүгд худалдан авахаас татгалзсан байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө