Дуучин Б.Амархүү сар шинийн өмнө суллагджээ

Дуучин Б.Амархүү сар шинийн өмнө суллагджээ

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах, зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд дуучин Б.Амархүү ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм.

Тэрээр хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, сар шинийн өмнө суллагдсан байна. Тодруулбал, 1.6 жилийн ялаа хорих ангид эдлээд, сайн хүмүүжиж байсан гэсэн шалтгаанаар магадлангаар орж, хугацаанаасаа өмнө суллагджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-эд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд түүнийг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болж байсан бөгөөд хорих анги болон Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс түүний ял эдэлсэн жил гаруй хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмж, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлсэн ч хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзаад байсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө