Дуучин Бейонсе нэг сая ам.долларын үнэ бүхий эд зүйлсээ хулгайд алджээ

Дуучин Бейонсе нэг сая ам.долларын үнэ бүхий эд зүйлсээ хулгайд алджээ

Алдарт дуучин Бейонсегийн Лос Анжелес дахь  агуулахыг үл таних этгээдүүд тонож, нэг сая гаруй ам долларын эд зүйлсийг нь хулгайлжээ.

Агуулахыг “Parkwood Entertainment” продакшн түрээсэлдэг ч дотор нь дуучны эд зүйл хадгалаастай байсан аж. Хулгайчид энэ сард хоёр ч удаа агуулахыг тоносон бөгөөд ихэвчлэн Бейонсегийн брэндийн цүнх, даашинз зэргийг авсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Одоогоор гэмт этгээдүүдийг илрүүлээгүй байгаа бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна хэмээн Лос Анжелесын цагдаагийн газраас мэдээлжээ.

Энэ талаар TMZ портал мэдэгдсэн ч Бейонсе ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард дуучин Майли Сайрусын эд зүйлсийг хадгалж байсан агуулахад хулгай орж, түүний хувцас, гэрэл зургууд алдагдаж байсан юм. 

Эх сурвалж: Vulture