“Э.Энхбат ухаан ороогүй, түүний гар утас олдоогүй байна” гэжээ

“Э.Энхбат ухаан ороогүй, түүний гар утас олдоогүй байна” гэжээ

Улсын начин Э.Энхбатын гар утас олдохгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, хэрэг гарсан өдрийн түүний утас руу залгахад үл таних хүн авсан гэх мэдээлэл гараад байна.

Тэгвэл энэ талаар Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд өгсөн тайлбартаа “Манай нөхрийн гар утас олдохгүй байгаа нь үнэн. Хэрэг гарсан орой нөхрийгөө ГССҮТ-д хүргэснийхээ дараа гэнэт утас нь яасан юм бол гээд залгатал дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Хэргийн газарт очиж хайгаад олоогүй. Тэр орой намайг цахим хаягтаа хэрэг болсон тухай нийтэлсний дараа Э.Энхбатын дугаар руу олон хүн залгасан юм билээ.

Гэтэл гар утсыг нь эрэгтэй хүн аваад “Юу болоод байна вэ” гэж асуухад нь “Өө, юу ч болоогүй. Зүгээр гэр бүлийн асуудал” гэж хэлсэн байна лээ. “Чи Э.Энхбат мөн үү” гээд асуухад нь шууд тасалсан гэсэн” гэжээ.

Мөн тэрээр Э.Энхбатыг ухаан ороогүй байгаа хэмээгээд, “Миний хань унтуулга тариатай унтаад байгаа юм биш. Комд орчихоод сэргэхгүй байгаа. Харин ханиах, найтайх зэрэг рефлекс үзүүлж, түүнээс нь үүдэн тархинд хөдөлгөөнд орохоос сэргийлж, нэмэлтээр тайвшруулах тариа хийсэн байгаа. Залбираад хүлээхээс өөр хийж чадах зүйл алга" хэмээжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө