Улсын начин Э.Энхбат өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд явахаар болжээ

Улсын начин Э.Энхбат өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд явахаар болжээ

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз болох Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож тархинд нь хүндээр гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Хохирогч Э.Энхбатын биеийн байдал дээрдэхгүй, унтуулганд байгаа талаар ар гэрийнхэн нь удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар мөн мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр /2021.04.12/ 12.00 цагаас Э.Энхбатыг БНСУ-руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явахаар болжээ.Түүний эмчилгээнд 500 гаруй сая төгрөг шаардлагатай тул бөхчүүд нийлж хандивын аян эхлүүлээд байгаа юм.