СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

Нэг тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “TikTok” сүлжээнд сүүлийн үед бусдыг амиа хорлоход уриалах, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж буй үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл үүсч байгаа талаар Эрүүгийн цагдаагийн  албанаас анхааруулжээ.

Манай улсын хүүхэд залуусын дунд “TikTok” сүлжээний хэрэглээ өндөр байдаг тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, “Digital Wellbeing” тохиргоог идэвхжүүлэхийг албаныхан санал болгосон байна. Ингэснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болох аж. Мөн тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restrict mode”-г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг байна.