ТОДРУУЛГА: Ажилдаа явахаар гараад сураггүй алга болсон эмэгтэйг одоог хүртэл олоогүй байна

ТОДРУУЛГА: Ажилдаа явахаар гараад сураггүй алга болсон эмэгтэйг одоог хүртэл олоогүй байна

Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны Г.Үүрийнтуяа нь өглөө 9 цагт гэрээсээ ажилдаа явахаар гараад сураггүй болсон талаар болон ар гэрийн бололцоо муугаас болж цагдаа нар хэргийг үл тоож хайхгүй явсаар цаг алдаж, хариуцлагагүй хандсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл бид сураггүй алга болсон Г.Үүрийнтуяагийн ар гэрийнхэнтэй холбогдож хэрэг ямар шатандаа  явж байгаа талаар тодруулахад түүний ах Д.Өлзийсайхан, “Саяхан хорооны цагдаагаас юу болж байгаа талаар асуухад “Хэрэг чинь шүүхээр явж байгаа” гэсэн. Дүүргийн цагдаа дээр очихоор дотогш оруулахгүй болохоор хорооны цагдаагаар дамжуулж л хэл сураг гаргахаар янз бүрийн шалтаг, тайлбар хийгээд бид нарыг аргацаагаад байх юм. Цоо эрүүл, элдэв муу зуршилгүй дүү маань гэрээсээ ажилдаа явахаар гараад л алга болсон байхад яагаад хэдэн камер шүүгээд хэл сураг хүргээд өгчхөж болдоггүй юм бэ” гэв.