ВИДЕО: Сэтгүүлчийн биед халдсан компанийн газар эзэмших эрхийг ЦУЦАЛЖЭЭ

ВИДЕО: Сэтгүүлчийн биед халдсан компанийн газар эзэмших эрхийг ЦУЦАЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэр Хандгайтын амны 2,8 га газарт хууль бусаар орон сууцны хороолол барьж байсан үйл явдлыг сурвалжилсан zarig.mn сайтын сэтгүүл болон зураглаачийн биед нэр бүхий компанийн ажилчид халдсан хэрэг саяхан гарсан.

Анхнаасаа хууль зөрчиж баригдсан байж болзошгүй тус компанийн газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа өнөөдөр /2021.09.08/ цуцалсан байна. Тус албан бичигт, “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 28963 м.кв газар эзэмшигч “Ориент инвестмент пропертиз” ХХК нь Газрын тухай, Ойн тухай, Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдож байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай” хэмээжээ.

Захирамж




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө