У.Хүрэлсүх АНУ дах айлчлалын үеэр М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

У.Хүрэлсүх АНУ дах айлчлалын үеэр М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаа билээ.

Тэгвэл тус айлчлалынхаа хүрээнд тус хотод ажиллаж амьдардаг Монголчуудын төлөөлөлтэй уулзаж, Конгрессын номын санд Монгол номын мэргэжилтнээр ажилладаг, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.