БНСУ-д очсон УИХ-ын гишүүнээс халдвар илэрч, тус улсаас манай Засгийн газарт “нот бичиг” илгээжээ

БНСУ-д очсон УИХ-ын гишүүнээс халдвар илэрч, тус улсаас манай Засгийн газарт “нот бичиг” илгээжээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир нарын тус байнгын хорооны зургаан гишүүн БНСУ-д зочилсон талаар “Өдрийн сонин”-ны өнөөдөр /2021.10.05/-ийн дугаарт нийтлэгджээ.

Тодруулбал, БНСУ-д зочилсон зургаан гишүүний нэгээс нь коронавирусийн халдвар илэрч, БНСУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт “нот бичиг” ирүүлсэн талаар мэдээлжээ.

Учир нь БНСУ-д зай барих хамгийн өндөр түвшний журмыг баримталж, манай улсаас зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон оюутнуудыг л хүлээж авч байгаа бөгөөд өөр чиглэлээр виз мэдүүлсэн иргэд тус улсад зорчих ямар ч боломжгүй байгаа юм. Гэтэл дээрх гишүүдийн нэг нь коронавирусийн халдвартай гэдгээ мэдэлгүй тус улсыг зорьсон нь Засгийн газрын түвшинд “нот бичиг” ирүүлэхэд хүргэжээ.