Амиа хорлосон хүүгийн ГЭРЭЭСЛЭЛ ИЛ боллоо

Амиа хорлосон хүүгийн ГЭРЭЭСЛЭЛ ИЛ боллоо

-“ЭНЭ БҮХНИЙГ БУЦААЖ БОЛДОГ БОЛ БУЦААХСАН”-

Өнгөрөгч 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах ГССҮТ ийн арын байрны гадна талбайд шар цамцтай эрэгтэй хүн нас барсан хэргийн мөрөөр цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулан шалгасан байдаг.

Уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нарийвчлан шалгахад 1998 онд төрсөн эрэгтэй нэгэн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан өндрөөс үсэрч амь насаа алдсан байжээ.

Энэ хэргийн талаар Хар тамхитай тэмцэх газраас лавлахад, иймэрхүү хэрэг олон гардаг бөгөөд хар тамхичин хүн амиа хорлох нь цөөнгүй байдаг талаар харамсалтай мэдээллийг өгч байна.

Хүү амиа хорлохын өмнө гэрээслэлдээ бичихдээ:

“Чи энэ тоглоомоор тоглох юм бол, тэр чиний бүх зүйлээр инээмсэглэн тоглох болно. Би энэ зүйлийг хэрэглээд хоёр жилийн нүүрийг үзсэн. Би энэхүү замыг сонгохоос өөр зүйлгүй болсон. Ямар нэгэн хар зүйлд би хэтэрхий автсанаа мэдэж байгаа ч гарч чадахгүй байна. Би хэтэрхий сул дорой, хэтэрхий хувиа хичээсэн байна. Би амьдралаа ингэж шинээр эхэлнэ. Хайрт гэр бүлийнхэн анд найзууд минь намайг уучлаарай. Та нар намайг хэзээ ч уучлахгүй байх. Гэхдээ би амьдралд гэрэл гэгээ олж харахгүй байна. Намайг ийм зүйл хийлгэхэд хүргэлээ.

Энэ бүхнийг буцааж болдог бол буцаахсан. Даанч тийм боломж хэзээ ч байхгүй. Амьдралд гайхамшиг гэдэг зүйл байхгүй, тохиолдох ч үгүй. Хайртай бүхэн минь уучлаарай. Надад энэнээс өөр хийж чадах зүйл алга. Та нарын хайрт хүү ..... “ гэжээ.

Иймд иргэд та бүхэн ойрд дотны хүмүүсийг болон сурагч, өсвөр насны хүүхдүүдийг хаана, юу хийж байгаа, юуг сонирхож байгаа зэрэгт байнгын анхаарал хандуулж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Учир нь хар тамхи гэгч хар тахалд нэг л орвол гарч чадахгүй амиа алддагын тод жишээ энэ юм.