“Land Cruiser SUV” маркийн шинэ автомашины үйлдвэрлэл дөрвөн жилээр хойшилжээ

“Land Cruiser SUV” маркийн шинэ автомашины үйлдвэрлэл дөрвөн жилээр хойшилжээ

Тоёота компани Япон дахь үйлчлүүлэгчдэдээ “Land Cruiser SUV” маркийн шинэ автомашин авахын тулд дөрвөн жил хүлээхээс өөр аргагүй болсон гэж мэдэгджээ.

Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахинд автомашины чипний хомстол үүсээд буй. Гэвч тус компани хугацаа хойшилсон нь чипний хомстлоос болоогүй гэж тайлбарласан байна. Харин Тоёотагийн ажилчид болон эд анги нийлүүлэгчид коронавирусийн халдвар авч, үйлдвэрлэл удааширсан гэжээ.

Цар тахлын улмаас BMW, Рено компаниуд үйлдвэрлэлээ бууруулж буйгаа мэдэгдсэн. Мөн Land Cruiser, Lexus Зүүн Өмнөд Ази дахь эд ангиуд тасалдсан учраас үйлдвэрлэлээ бууруулаад байгаа юм.

Эх сурвалж: BBC

 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө