Эрэн сурвалжлагдаж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Д.Нямжав өргөдлөө өгсөн үү

Эрэн сурвалжлагдаж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Д.Нямжав өргөдлөө өгсөн үү

Өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нар Польш улсаас эрэн сурвалжлагдаж буй Монгол улсын төрийн албан хаагч бүхий 69 иргэний нэрсийг зарлаж, ил болгосон. Тэдний дотор ЗГХЭГ-ын дэд даргаар ажилладаг Д.Нямжав багтаж байгаа юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Би Монголын төрд 30 орчим жил ажиллаж байна. Польш улсын хил дээр нэг, хоёр удаа очиж байсан удаа бий. Тамхитай холбоотой хэрэг үүссэн юм шиг байна билээ. Би гэмт хэрэг хийгээгүй, хүрээ талаагүй, зөрчил гаргасан зүйл байхгүй. Тухайн үед хуулийн хүрээнд ажиллаж байсан гэж хэлэх байна. Энэ асуудлаар 2009 онд мөрдөн байцаагч нарт тодорхой тайлбар өгч байсан. ОХУ-ны элчин сайдын яаманд ажилладаг байхдаа Польшийн хилээр ердийн, хүний татдаг тамхийг оруулж гаргасан явдал бий. Эргээд надад буруу үйлдэл байсан гэж харагдаж байна. Шаардлагатай бол өргөдлөө өгөөд, шалгуулна” хэмээн ярьсан юм.

Харин өнөөдрийн байдлаар Д.Нямжавыг албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдаад байна.




Өнөөдөр тахиа өдөр

24 минутын өмнө