Хан-Уул дүүрэг хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

Хан-Уул дүүрэг хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

Энэ жил улс орон даяар наймдугаар сарын 25-наас есдүээр сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хан- Уул дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс 10 санал санаачлага дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр нэг өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо.

Хан- Уул дүүргийн хэмжээнд энэхүү санал санаачлагыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Усан спорт сургатлын төв, Цагдаагийн  хоёрдугаар хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжиж, тушаал шийдвэрээ гарган ажиллаж байна.