АН: Уламжлалт зууханд сайжруулсан түлшийг түлвэл хүн амиа алдах аюултай гэсэн дүгнэлт гарсан нь НОЦТОЙ

АН: Уламжлалт зууханд сайжруулсан түлшийг түлвэл хүн амиа алдах аюултай гэсэн дүгнэлт гарсан нь НОЦТОЙ

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн М.Отгонбаяр өчигдөр орой Зариг.мн сайтад мэдээлэл өгөхдөө “2019 оны хоёрдугаар сард уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болохгүй” гэх зөвлөмжийг өгсөн. Гэтэл “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Битгий олон юм яриад бай, ална шүү гэсэн” хэмээн ярьсан юм.

Үүнтэй холбогдуулан НИТХ дэхь Ардчилсан намын бүлгээс  мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн зөвлөлтэй хамт НИТХ төлөөлөгч С.Мөнхчулуун мөн мэдээлэл өгсөн юм.

Тэд “Агаарын бохирдол болон үүнтэй тэмцэх ажилтай холбоотой мэдээллийг сар бүр авч нөхцөл байдалтай танилцаж ирсэн. Гэвч зарим мэдээлэл дутуу ирж байсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард сайжруулсан түлшний чанар муу, хүний амь насанд аюултай гэдэг дүгнэлт гарч байсан байна. Энэ дүгнэлтийг бид одоо л авч байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас дЭэрх дүгнэлтийг гаргаж байсан байна. Энэ бол улс төржих ёсгүй, эмзэг асуудал. Улаанбаатар хот гал алдах вий. Ахиад олон хүний амь нас эрсдэх вий. Тиймээс Ардчилсан намын бүлэг болон бусад намын төлөөлөгчдийн зүгээс Нийтийн сонсголын хуулийн дагуу уг асуудлаар иргэдийн хяналтын сонсгол хийх хүсэлтийг НИТХ-ын дарга Р.Дагвад хүргүүлж байна” гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Энэ улс төрийн акц биш. Улаанбаатарчууд нэг уушгитай. Угаарын асуудал хэрээс хэтэрлээ. Энэ олон мэдээллийг нэгтгээд ямар асуудал байгаа, хэрхэн шийдэх талаар нийтийн сонсголыг явуулах ёстой юм. Өнөөдөр төлөөлөгчид мэдээлэлгүй байна. Хотын удирдлага болон төрийн удирдлагууд өөр, өөр мэдээлэлтэй байна. Тавантолгой түлш компанийн мэргэжилтэн өчигдөр мэдээлэл хийгээд “Одоо хэрэглэж буй зууханд уг түлшийг хэрэглэвэл хүний амь нас эрсдэх аюултай” гэж сануулсан. Энэ маш ноцтой асуудал юм. Хэрвээ нүүрснээс болоогүй бол агаарын бохирдолтой тэмцэх ажлаа цааш үргэлжлүүлэх ёстой. Агаарын бохирдолтой бууруулах газраас  өнгөрсөн хоёр сард туршилт хийгээд одоо хэрэглээнд буй зууханд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад тоогоогүй байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар түлшиндээ таарсан стандартын зууханд түлэх ёстой байна” гэсэн юм.

Улс төрийн акц хийхээсээ илүү болж буй үйл явдлаа засах ёстой. Үүний дараа буруутанг олж хариуцлага тооцох ёстой гэж тэрбээр хэлсэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

34 минутын өмнө