Өнгөрсөн онд самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн онд самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд өнгөрсөн оны зургадугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн харьяат хоёр хүн самар түүхээр явжээ.

Улмаар 20-ны өдөр нэг иргэн нь гэр рүүгээ буцна гэж яваад сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад ирүүлжээ.  Цагдаагийн байгууллага зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 02-ны өдрийг хүртэл иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна.

Мөн энэ сарын 15-ны дахин хамтран ажиллах тухай хүсэлтийг хүлээн өгчээ.Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М/47 настай, эрэгтэй/-ыг Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ц.Хүслэн




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө