ТЦА: Аарц ачиж явсан жолоочийн машиныг ачиж, торгосон зүйл огт байхгүй

ТЦА: Аарц ачиж явсан жолоочийн машиныг ачиж, торгосон зүйл огт байхгүй

Энэ сарын 18-ны өдөр Traffic-Paparazzi Mongolia гэх нэртэй цахим хуудсан аарц ачиж явсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж буй Тээврийн цагдаагийн алба хаагчийн бичлэг тавигдсан байдаг. Ингэснээр иргэд тэрхүү бичлэгийн доор ихээхэн бухимдсан сэтгэгдлээ бичсэн байв. Тухайн цахим хуудсан пост оруулсан иргэн “Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын постон дээр байх замын цагдаа аарц ачиж явсан машины жолоочийг торгож, автомашиныг нь торгуулна гэнэ дээ” хэмээн бичсэн байжээ.

-МАЛЫН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГГҮЙ
БОЛ НИЙСЛЭЛ РҮҮ ОРУУЛАХГҮЙ-

Харин тухайн тээврийн цагдаагийн албаны алба хаагч мал эмнэлгийн бичиг болон гарал үүслийн бичиг байгаа эсэхийг тодруулан шалгаж байгаа бичлэг байсан юм. Тухайн бичлэг гарсанчлан Хан–Уул дүүргийн 12-р хороонд байрлах Түргэний гүүрэн дээрх пост дээрх хөдөлгөөнийг зохицуулж хяналт шалгалт хийж байгаа аж.

Хууль журмыг нь судлаваас аарц ачиж явсан машиныг торгох гэсэн дээ биш. Харин Нийслэл хот руу гарал үүслийн бичиггүй болон шинжилгээний бичиггүй малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байхыг үүрэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2016 онд баталсан захирамж байдаг юм байна. Мөн төв цэвэрлэх байгууламжийн бохир хальж Туул голыг ихээр бохирдуулж байгаатай холбогдуулан Биокомбинат, Шувуун фабрик, Алтанбулаг суман дахь Туул голын бохирлогдсон усаар ундаалсан малын мах болон малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн тус заагдсан хэсгээс Нийслэл рүү гарал үүслийн бичиггүй малын гаралтай бүтээгдэхүүн оруулахгүй байхыг үүрэгдсэн аж.

-МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ
ШАЛГАЖ БАЙНА-

Энэ талаар ТЦА-наас тодруулахад “Тэр аарц ачиж явсан жолоочийг торгож, машиныг нь журмалсан зүйл огт байхгүй. Манай алба хаагч заагдсан журмын дагуу ажилласан. Тээвэрлэж явсан аливаа зүйлийн гарал үүслийн бичиг болон зөвшөөрөлтэй эсэхийг нь заавал шалгаж байж нэвтрүүлдэг. Хэрэв ямар нэгэн халдварт өвчин гарах юм бол хэн хариуцах вэ. Манай Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан бичиг болон Мэргэжлийн хяналтын хуулийн заалтын хүрээнд болон мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу шалгаж байна” гэв.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө