Германд хар тамхины хэргээр хоригдож байгаа Б.Баттүшиг шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хүсчээ

Германд хар тамхины хэргээр хоригдож байгаа Б.Баттүшиг шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хүсчээ

Нийт гурван сая еврогийн өртөг бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригдсан Истамбулын дэд консул Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Германы Дрезден хотноо үргэлжилсээр байгаа талаар олон улсын хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсээр байгаа билээ.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр өөрийгөө Монголын тагнуулын ажилтан, нууц даалгавар биелүүлж яваад баригдсан гэж  мэдүүлсэн байдаг. Б.Баттүшиг нь шүүх ажиллагааг олон нийтэд хаалттай хэлбэрээр явуулахыг хүсэн өргөдлийг Германы шүүхэд хандан гаргажээ. Энэ тухай Германы “Tag24” сайт энэ сарын 27-ны өдөр мэдээлсэн байна.

Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэв шүүх хуралдааныг хаалттай зохион байгуулж, ялангуяа хэвлэлийнхнийг оролцуулахгүй байвал  түүний үйлчлүүлэгч хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх боломжтой гэсэн тайлбар тавьсан гэнэ.




Өнөөдөр тахиа өдөр

46 минутын өмнө