Коронавирусийн халдвар авсан хүний тоо 40000-д хүрчээ

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 40000-д хүрчээ

Өнгөрсөн хоёр хоногт коронавирусийн халдвар бага зэрэг намжиж байсан ч өчигдөр /2020.02.09/ халдвар дахин өсч, шинээр 3000 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 40533, нас барсан хүний тоо 910-д хүрээд байна.

Мөн Хонконгийн анагаахын их сургуулиуд коронавирусийн халдварыг 75800-д хүрнэ гэсэн судалгааг гаргажээ. Уг халдварт өвчний талаар ДЭМБ мэдэгдсэнээс хойш 42 хоног өнгөрч байна. Коронавирусийн халдвар нэгдүгээр сарын 7-нд илэрсэн. Харин халдварын голомт болсон Ухань хотод нэгдүгээр сарын 23-нд хөл хорио тогтоох арга хэмжээ авсан нь хэтэрхий орой байсан гэж ДЭМБ-аас үзэж байна.