АЙЛЧЛАЛ: ОХУ-ын Ерөнхийлөгч Венесуэл, Иран, Хойд Солонгосын талаар Хятадын даргатай хэлэлцэнэ

АЙЛЧЛАЛ: ОХУ-ын Ерөнхийлөгч Венесуэл, Иран, Хойд Солонгосын талаар Хятадын даргатай хэлэлцэнэ

Өнөөдөр буюу зургадугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар өнөөдөр Кремльд уулзана. Уулзалтын үеэр талууд олон улсын асуудлууд, тэр дундаа Венесуэлийн хямрал, Ираны цөмийн асуудал, Хойд Солонгосын нөхцөл байдлын талаар санал солилцоно гэж Вести агентлаг мэдээллээ.

Түүнчлэн талууд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэхийн дээр эрчим хүчний салбар болон сансар эзэмших талбарт хамтран ажиллах талаар ярилцах юм байна.

Хэлэлцээрийн дараа Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Москвагийн амьтны хүрээлэнд Хятадаас ирсэн хоёр хулсны баавгайг хүлээлгэн өгөх албан ёсны ёслолын ажиллагаганд оролцоно гэж эх сурвалж мэдээллээ.

Ши Жинпиний төрийн айлчлалын хөтөлбөр маргааш Петербург хотноо үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын дарга Олон улсын эдийн засгийн форумд оролцох юм.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө