ҮСХ: Монгол улсын экспорт, импортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна

ҮСХ: Монгол улсын экспорт, импортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна

Өнөөдөр /2020.02.17/ Үндэсний статискийн хорооноос 2020 оны нэгдүгээр сарын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Монгол улс 2020 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 116 оронтой гадаад худалдаа хийж нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны энэ үеэс 178.9 сая ам доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 178.9 (16.1%) сая америк доллар, үүнээс экспорт 148.2(24.4%) сая америк доллароор, импорт 30.7 (6.1%) сая америк доллароор тус тус буурсан байна.

Манай улсын экспорт, импортын ихэнх хувийг хөрш орнууд эзэлдэг. Экспортын бууралтад боловсруулаагүй болон хагас боловсруулсан нүүрсний экспорт хийгдээгүй бөгөөд зэсийн баяжмалын экспортын бууралт голлох нөлөөг үзүүлжээ. Харин импортын бууралтад суудлын болон ачааны автомашины импортын бууралт голлох нөлөөг үзүүлсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 15.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.0 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувиар голлох нөлөөг үзүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө