Эрүүл мэндийн салбарынханд илүү цагийн хөлс олгоно

Эрүүл мэндийн салбарынханд илүү цагийн хөлс олгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ХӨСҮТ, Цэргийн төв госпиталийн үйл ажиллагаатай очиж танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв.

Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл шийдвэрлэв.

Шинэ коронавирусийн голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусийн халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил,  бөөрний дутагдалд хүргэж байгаа учир Азийн Хөгжлийн Банкны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.

Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лаборатид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитой яг ижил төвшинд хийж байгаа аж.

Мөн ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулаад байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө